Нийт 6042 аж ахуйн нэгж, байгууллагын битүүмжилсэн дансыг бүрэн нээжээ

Нийт 6042 аж ахуйн нэгж, байгууллагын битүүмжилсэн дансыг бүрэн нээжээ

Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа өнөөдрөөс нэг сарын хугацаатай татварын өртэй 12100 компани, ААН-ийн дансыг нээж буйгаа мэдээлж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 111 дүгээр тогтоолын хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогч, хуулийн этгээдийн шүүхийн шийдвэрээр тогтоосноос бусад үл маргах шалтгаанаар битүүмжилсэн дансыг нээх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллалаа. Тус ажлын хүрээнд 6042 аж ахуйн нэгж, байгууллагын арилжааны банк дахь 23480 дансыг бүрэн нээлээ.

May be an image of text