“Хүүхдийн цэцэрлэг барих” төслөөр шалгарсан ч 16 давхар орон сууц барьсан хэргийг шалгаж байна

“Хүүхдийн цэцэрлэг барих” төслөөр шалгарсан ч 16 давхар орон сууц барьсан хэргийг шалгаж байна

“Хүүхдийн цэцэрлэг барих” төсөлд шалгараад 16 давхар орон сууц барьсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон улсын цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, оронд нь шинэ цэцэрлэг барих төсөл 2020 онд хэрэгжиж эхэлсэн. Уг төслийг нэр бүхий аж ахуйн нэгж хэрэгжүүлэхээр шалгарч, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч байсан байна. Төслийн дагуу 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга баригдах ёстой байсан ч 2025 онд ашиглалтад оруулах үеийн улсын комиссын шалгалтаар тухайн газарт 16 давхар орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга баригдсан нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, урьдчилсан байдлаар нэр бүхий компани нь төрийн албан тушаалтанд нөлөөлөх замаар барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж, дахин магадлал хийлгэн, цэцэрлэгийн зориулалтыг хасуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Мөн хууль бусаар олсон байж болзошгүй орлогыг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулсан эсэхийг шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

ВИДЕО: