Хээрийн долоон түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Хээрийн долоон түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд өнөөдөр 17:30 цагийн байдлаар 7 хээрийн түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтрааж, 6 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Үүнээс Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Уртын-Адаг” гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг 15:40 цагт бүрэн унтраалаа.Харин Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Батширээт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат сумдад гарсан зургаан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 115 алба хаагч, 15 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 161 хүн, 21 автомашин буюу нийт 276 хүн, 36 автомашинтайгаар оролцож байна