Харж хандах хүнгүй иргэдийг хууль бусаар хорьж, нэг тэрбум төгрөгийн зээл гаргуулан авсан этгээдүүдийг илрүүлжээ

Харж хандах хүнгүй иргэдийг хууль бусаар хорьж, нэг тэрбум төгрөгийн зээл гаргуулан авсан этгээдүүдийг илрүүлжээ

Харж хандах хүнгүй иргэдийг хууль бусаар хорьж, нэг тэрбум төгрөгийн зээл гарган авсан гэмт бүлэглэлийг илрүүлжээ. 

Тодруулбал, харж хандах хүнгүй, амьжиргааны түвшин доогуур 15 иргэнийг эрхшээлдээ оруулж, айлган сүрдүүлэн тодорхой байршилд хорьж, хохирогчдын нэр дээр арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас хууль бусаар нэг тэрбум орчим төгрөгийн зээл гаргуулан авсан “Б” нарын бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Уг этгээдүүд нь нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтны оролцоотойгоор “Нийгмийн даатгалын шимтгэл”-ийг төлсөн мэтээр хуурамч бүртгэл үүсгэн, хохирогчдын нэр дээр арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай зээлийн гэрээ байгуулж, зээл олгох хүртэлх хугацаанд тодорхой хаяг, байршлуудад зорчих эрхийг нь 1-3 сар хүртэлх хугацаанд хязгаарлан, айлган сүрдүүлэн хорьсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.