Фитнессийн хотын аварга шалгаруулах “Ирээдүйн мистер 2026” тэмцээн өнгөрсөн бямба гарагт /2026.04.05/ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн нь нийт 16 төрөл, 33 ангиллаар явагджээ. Тэгвэл жүжигчин П.Шүүдэрцэцэг энэхүү тэмцээнд амжилттай оролцож, гурван төрөлд өрсөлдөн, бүгдэд нь тэргүүн байр эзэлж, гурван алтан медаль хүртсэн амжилт үзүүлжээ.