Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн зөвлөхөөр тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын албаны даргаар ажиллаж байсан Н.Чимгүүндарийг томилжээ.
Н.Чимгүүндарь өмнө нь Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан туршлагатай юм. Ийнхүү тэрбээр Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалд дахин томилогдож, гадаад бодлого болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлд зөвлөх үүрэг гүйцэтгэхээр болж байна.