БАРИМТ: С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд нар төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хувьдаа авчээ

БАРИМТ: С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд нар төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хувьдаа авчээ

Төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг улстөрчид хулгайлаад, хувьдаа авч ашиглаж байгаа талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир цахим хуудсаараа дамжуулан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  

Тэрбээр энэ талаар "Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга байсан хүмүүс төрийн өндөр сэнтийгээс буухдаа төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг хүртэл хулгайлаад, хувьдаа аваад буудаг. 0008 УНҮ Алтай …. ХХК, 0012 УНҮ М.Энхболдын нэр дээр. Бусад бүх дугаар төрийн тусгай хамгаалалтын газарт. Амралтын өдрөөр Төрийн машинаар намынхаа хуралд ирдэг нь бол зүгээр юу ч биш" хэмээсэн байдаг.

-0007УНҮ, 0009УНҮ ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР, 0008УНҮ ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД, 0012УНҮ УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН НЭР ДЭЭР БАЙДАГ-

Тодруулбал, 0007УНҮ дугаарыг төрийн тусгай хамгаалалтын газраас 2017 оны есдүгээр сарын 22-нд “Шанх… ХХК”-д шилжүүлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Баярын охины “Land Rover” маркийн автомашинд бүртгэлтэй байдаг гэв.

Мөн С.Баярын нэр дээр 0009УНҮ дугаар байдаг бөгөөд тэрээр “Төрийн хамгаалалтаас буухад надад бэлэглэсэн” гэж цахим хуудсандаа нийтэлсэн.

Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ерөнхий сайдаас буухдаа унаж байсан автомашинаа улсын дугаартай авна хэмээн актлуулж өөрийн нэр дээр шилжүүлсэн” гэсэн юм.

Тус дугаар нь “Land Cruiser” маркийн автомашинд байгаа бөгөөд төрийн тусгай хамгаалалтын газраас 2022 оны долдугаар сард Т...Н гэсэн хувь хүн рүү шилжүүлж тус оны аравдугаар сарын 6-ны өдөр “Гри... ХХК”-д шилжүүлж байжээ.

Харин Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр дээрх 0008УНҮ дугаарыг төрийн тусгай хамгаалалтын газраас 2021 оны есдүгээр сарын 1-нд “С… ХХК” руу шилжүүлж, 2025 оны дөрөвдүээр сарын 17-нд “Алт… ХХК” нэр дээрх “Lexus LX570” маркийн автомашин руу шүлжүүлсэн байдаг.

Мөн УИХ-ын дарга асан М.Энхболдын нэр дээрх 0012УНҮ дугаарыг төрийн тусгай хамгаалалтын газраас 2017 оны наймдугаар сарын 11-нд А…Л гэх хувь хувь рүү шилжүүлж 2021 оны нэгдүгээр сарын 7-нд М.Энхболдын нэр дээрх “Mercedes Benz G63” маркийн автомашин руу шилжсэн аж.

 

 

С.Баяр нь "0009УНҮ дугаарыг буцааж өгөхөд бэлэн. Энэ дугаарыг зараад мөнгийг нь сайн үйлсийн аянд өгнө" хэмээн мэдэгдсэн ч мөн өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр байдаг 0007УНҮ дугаарыг огт ярихгүй байгаа нь хачирхалтай. Түүнчлэн Сү.Батболд, М.Энхболд нар одоог хүртэл төрийн тусгай хамгаалалтын газраас шилжүүлж авсан дугаарын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө