“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос хэмжиж, баталгаажууллаа

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос хэмжиж, баталгаажууллаа

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан сертификат олголоо.

Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгож, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож амжилтаа баталгаажуулах боломж бүрдлээ. Ташрамд, 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус марафонд гүйх иргэдийг  www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх аж.