Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж санал хураалаа.
Чуулганы үдээс хойших хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн "Харбин"-ын гэрээг хянан шалгах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураахад 114 гишүүнээс 43 хувь нь дэмжиж 37.7 хувийн саналаар дэмжигдсэнгүй. Харбины гэрээг Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үед байгуулсан бөгөөд энэхүү гэрээг 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэж үзэн, хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм.