LIVE: Азарга зурхайнаас гарч удахгүй барианд орох гэж байна

LIVE: Азарга зурхайнаас гарч удахгүй барианд орох гэж байна

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 сүргийн манлай азарга бүртгүүлж, гарааны зурхайнаас гарч, удахгүй барианлд орох гэж байна. 

Уралдаж буй азаргуудаас онцолбол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы зээрд халзан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Доржзаяагийн Даяндэмидийн Нарт хонгор, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Манлай уяач Даваахүүгийн Баянбатын хонгор, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баатарын Даваадоржийн хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн бор азарга байна. 

ВИДЕО: