Хэнтий аймагт зам тээврийн ноцтой осол гарч, зургаан хүн амь насаа алджээ.
Уг ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Хэнтий аймгийн цагдаагийн газарт 16:50 минутад "Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нэгдүгээр багийн Дуутын даваа" гэх газарт Hyuindai маркийн автобус, тоёота хариар маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн байна.
Хэргийн газарт тус цагдаагийн байгууллагаас шуурхай бүрэлдэхүүн очиж, үзлэг шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулсан аж. Ослын улмаас зургаан хүн нас барсан. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан бусад иргэдэд эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлэх, ослын шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагаа явагдаж байна" гэлээ.