С.Зоригт: Энэ жил Алдар спорт хорооны галд бэлтгэлд гарч, Монгол бөх ямар агуу спорт гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрлээ

С.Зоригт: Энэ жил Алдар спорт хорооны галд бэлтгэлд гарч, Монгол бөх ямар агуу спорт гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрлээ

Дуучин, жүжигчин С.Зоригт бөхийн галд бэлтгэл хийж, үндэсний спортынхоо сайхныг мэдэрсэн талаараа өөрийн сошиал хуудаст бичжээ.

Тэрбээр, "Энэ жил амралтаараа би Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооны Үндэсний спортын галд бэлтгэлд гарч үзлээ. Монгол бөх ямар агуу спорт гэдгийг хэдхэн хоногт бие сэтгэлээрээ мэдрэв. Хүүхэд байхаасаа хөдөө үеийн нөхөдтэйгөө ноцолдож л үзсэнээс яг бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж үзээгүй байсан, бөхийн бэлтгэл хийх, зодог шуудагтай барилдах бол найз нөхөдтэйгөө ноцолдохоос тэс өөр юм байна. Урлагийн хүний хувьд байнга энд тэнд тоглолт, уулзалттай явдаг ч хөдөлгөөний дутагдалд орсон байж. Гэр машин, зам дээр түгжрэл, тоглолтоос тоглолтын хооронд түгжрэл, тэгээд амралтын нэг өдөр хааяа зав гарвал найзуудтайгаа зааланд гүйгээд болоод байна гэж боддог байсан үгүй байж. Монгол бөхийн бэлтгэл бол зөвхөн мэх давтаж хоорондоо барилдахаас гадна эр хүний ёс жудаг, бодол санаа, сэтгэл зүй гээд байж болох бүхий л зүйлийг дээд цэгт нь хүргэдэг мэт санагдсан. За тэгээд үүнээс хойш Алдар спорт хорооны бөхчүүлтэйгээ заалны бэлтгэл хийнэ. Тэгээд дотроо бодсон нэг зүйл бий, болохоор нь хэлнэ ээ. Багш Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй, Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр болон бэлтгэлд гарсан Алдарын бүх бөхчүүддээ амжилт хүсэж цолоо ахиулахыг ерөөе" гэжээ.




Намрын чуулганыг өнөөдөр нээнэ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө