"Баянхонгор" нисэх буудлын хөөрч, буух зурвасыг шинэчилжээ

"Баянхонгор" нисэх буудлын хөөрч, буух зурвасыг шинэчилжээ

Монгол Улсын Засгийн газрын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээн, тогтмолжуулсан.

Энэ хүрээнд орон нутгийн ес дэх чиглэл буюу "Баянхонгор" нисэх буудлын 3С хяналтын кодтой аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засвар ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Ингэснээр орон нутгийн есөн чиглэлд CRJ-700 маягийн агаарын хөлгөөр "МИАТ" ТӨХК нислэг үйлдэх боломж бүрдлээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.