Хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа өнөөдрийн дотор амжиж бүртгүүлээрэй

Хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа өнөөдрийн дотор амжиж бүртгүүлээрэй

Иргэн та II улирлын буюу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр буюу энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.

Ингэснээр танд II улирлын буцаан олголтоо авах эрх үүсэх юм. Харин буцаан олголтын тухайд, баяр наадмын дараа буюу энэ сарын 20-ны дотор олгогдоно гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээд байна.