Өргөө кино театрын хойд уулзвараас И-март хүртэлх уулзварыг хааж, засварын ажил хийж байна

Өргөө кино театрын хойд уулзвараас И-март хүртэлх уулзварыг хааж, засварын ажил хийж байна

Баянгол дүүргийн 9-15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамжны /Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажил өчигдөр /2024.07.06/ 23:00 цагт эхэлсэн бөгөөд маргааш өглөө 06:00 цагт дуусаж, хөдөлгөөнийг нээх юм.

Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.