Эверестэд осолдсон монгол уулчдын гэгээн дурсгалд зориулж Л.Пүрэвсүрэн агсны эмээ нь шүлгийн ном эмхлэн гаргажээ

Эверестэд осолдсон монгол уулчдын гэгээн дурсгалд зориулж Л.Пүрэвсүрэн агсны эмээ нь шүлгийн ном эмхлэн гаргажээ

Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгч болон шерпагийн тусламжгүйгээр авиралт хийж Монголын рекордыг тогтоож, оргилдоод харамсалтайгаар амиа алдсан уулчид болох Л.Пүрэвсүрэн болон Ц.Өсөхжаргал нарын гэгээн дурсгалд зориулж “Дээдсийн зарлигтай тэнгэрлэг хөвгүүд” шүлгийн ном гаргажээ.

"Дээдсийн зарлигтай тэнгэрлэг хөвгүүд" номыг Чимэдийн Түмэндэмбэрэл буюу Л.Пүрэвсүрэн агсны эмээ нь эрхлэн гаргасан бөгөөд зохиолчдын шүлгээс түүвэрлэн уг номыг гаргажээ. Ч.Түмэндэмбэрэл, "Хүслийнхээ оргилд, зүрхнийхээ тугыг мандуулсан хайртай зээ хүү Л.Пүрэвсүрэн, түүний үнэн ч анд Ц.Өсөхжаргал нарынхаа мөнхийн гэгээн дурсгалд энэхүү номон суврагыг зориуллаа. Та хоёр минь эх нутаг ,элгэн түмэндээ эргэж төрөөрэй. Миний эргэн тойронд буй яруу найрагч, зохиолч найзууд, дүү нартаа баярлалаа чин сэтгэлийн бэлэг ямар сайхан байдаг юм гэдгийг энэ хүү номон суврага босгохдоо илүү ихээр мэдэрлээ. Номонд орсон найрагчдаас  алдар нэр бус хүн чанар үнэртэнэ дахин дахин мэхийе та бүхэндээ" гэжээ.