Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бэлтгэл хурандаа Х.Пүрэвсүрэнд “Монгол Улсын гавьяат хуульч” цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бэлтгэл хурандаа Х.Пүрэвсүрэнд “Монгол Улсын гавьяат хуульч” цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Х.Пүрэвсүрэнд “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээлээ.

Монгол Улсын Гавьяат хуульч, бэлтгэл хурандаа Х.Пүрэвсүрэн нь 1978 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагыг удирдах газрын харьяа Бэрлэг, Мөнгөнморьт дахь хорих ангид хянагчаар ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд түүнээс хойш Хонхорын хорих ангид харуулын бага дарга, Дүүрэн дэх ЗХХКолонид харуул дэглэмийн байцаагч, ахлах төлөөлөгч, Ерөнхий газарт харуул дэглэмийн ахлах байцаагч, Амгалан дахь Хорих 421 дүгээр ангид Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн тэргүүн дэд дарга, Багануур дахь Хорих 427 дугаар ангийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаар тус тус томилогдон ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулан хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хангах, шударга ёсыг бэхжүүлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан юм.