Уул уурхайн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2026.04.09/ Сүхбаатарын талбайд эхэллээ. Өдөрлөгт Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд оролцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд бодит мэдээлэл хүргэх зорилготой юм. Тус нэгдлийн харьяанд ажилладаг Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой, Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ, Багануур ХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Эрдэнэс Алт Ресурс ХХК зэрэг нийт 17 компани оролцож байна. Өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагууд иргэдэд нээлттэй танилцуулга хийхээс гадна салбарын хөгжлийн чиг хандлага, томоохон төслүүдийн явц, цаашдын төлөвлөгөөг танилцуулж байгаа юм.