АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн Д.Амарбаясгаланг ҮБХ-ны гишүүд дэмжээгүй тул А.Батпүрэвийг танилцууллаа

АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн Д.Амарбаясгаланг ҮБХ-ны гишүүд дэмжээгүй тул А.Батпүрэвийг танилцууллаа

АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг дэвшүүлж санал хураалт явууллаа. Санал хураалтад ҮБХ-ны 327 гишүүн оролцсон бөгөөд 146 гишүүн дэмжиж, 153 гишүүн дэмжээгүй тул дараагийн хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулахаар болов.

Улмаар намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг танилцуулаад байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.