Японы мэргэжлийн сүмогийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.09/ Токио хотноо хуралдаж, Исэгэхама дэвжээний ояката, ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэний асуудлыг хэлэлцэв.
Хурлаас түүний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулж, багшлах зэрэг (тошиёри статус)-ийг хоёр шат бууруулах, мөн гурван сарын хугацаанд цалингийн 10 хувийг хасахаар шийдвэрлэжээ. Харин зодуулсан шавь Хакүнофүжид холбооноос хатуу анхааруулга өгсөн байна. Түүнчлэн Исэгэхама дэвжээнд дотоод хяналтыг чангатгаж, дөрвөн оякатаас бүрдсэн хяналтын зөвлөл томилжээ. Уг зөвлөлийг Асакаяама ояката буюу озеки асан Кайо ахлахаар болсон байна. Уг хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр ил болсон бөгөөд Терүнофүжи өөрөө холбоонд очиж шавьдаа гар хүрснээ мэдэгдсэн юм. Үүний дараа Нишикифүжи болон Хакүнофүжи нараас мэдүүлэг авч, гуравдугаар сарын тэмцээний үеэр түүний багшлах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан билээ.
Эх сурвалж: Nikkan Sports