Авлигын хэрэгт холбогдсон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, М.Баярмагнайг томилжээ

Авлигын хэрэгт холбогдсон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, М.Баярмагнайг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон М.Баярмагнай ажлаа хүлээн авчээ. 2020-2024 онд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан М.Баярмагнай нь 2025 оноос Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан аж.