У.Отгонбаяр: Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороонд надтай холбоотой гомдол гаргасан

У.Отгонбаяр: Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороонд надтай холбоотой гомдол гаргасан

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон У.Отгонбаяр нарын дунд маргаан үүсч, улмаар бие биедээ халдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нь Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж, маргаан үүсгэсэн байна. Улмаар түүний нүүр рүү архи цацаж, барилцсан гэх мэдээлэл олон нийтэд түгсэн.

Харин уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хэвлэлд өгсөн тайлбартаа, “Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороонд надтай холбоотой гомдол гаргасан” хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.