Ц.Баатархүү: 45 төлөөлөгч нийслэлийн харьяа газрын дарга зэрэг давхар албан тушаал хашиж, Хотын даргатаа хяналт тавьж чадахгүй болсон

Ц.Баатархүү: 45 төлөөлөгч нийслэлийн харьяа газрын дарга зэрэг давхар албан тушаал хашиж, Хотын даргатаа хяналт тавьж чадахгүй болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж, үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөллийн бүтэц, чиг үүргийн талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлэв. Тэрбээр нийслэлийн 45 төлөөлөгчийн дийлэнх нь агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын удирдах албан тушаал давхар хашиж байгааг онцолсон юм. Түүний хэлснээр, энэ байдал нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үндсэн чиг үүрэг болох Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих, төсөв санхүүг хянах, иргэдийн дуу хоолойг төлөөлөх эрх мэдлийг сулруулж байна гэж үзжээ. Мөн тэрбээр ардчиллын чухал тулгуур болох нутгийн өөрөө удирдах ёсны ач холбогдлыг онцолж, хүний нөөцийн хомсдол гэхээс илүүтэйгээр орон нутгийн түвшинд хэлэлцэх ёстой асуудлыг УИХ болон Засгийн газар төвлөрүүлэн шийдэж буй нь асуудлын гол шалтгаан болж байгааг дурдсан байна.

ВИДЕО: