Улаанбаатарт аадар бороо орж, 25 градус дулаан байна

Улаанбаатарт аадар бороо орж, 25 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-р сарын 1-3 нд ихэнх нутгаар халж, 2-4-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун,төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр халж Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23...+25 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө