Бутан улсын хаан зочилж буйтай холбоотойгоор жуулчдад наадмыг үнэгүй үзүүлэх бол УИХ-ын гишүүд, гэр бүлийнхэн нь тасалбараа худалдаж авах аж

Бутан улсын хаан зочилж буйтай холбоотойгоор жуулчдад наадмыг үнэгүй үзүүлэх бол УИХ-ын гишүүд, гэр бүлийнхэн нь тасалбараа худалдаж авах аж

"Наадмын нээлт, хаалтыг үзэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдан борлуулна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч өнгөрсөн жилийнхтэй адил 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байна.  Энэ жилийн наадмаар Бутан улсын хаан манай улсад зочилно. Гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэгүй үзнэ. Харин шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхэн иргэдтэй ижил үнээр тасалбар худалдаж авч үзнэ" гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. 

Долдугаар сарын 10-нд төв талбайд "Учиртай гурван толгой" дуурь тоглогдоно, 5,000 урилга тараан, иргэд ирээд үзэж болно гэв. Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулжээ. Төрийн далбааг 60 метрийн өндөрт мандуулах бөгөөд сюрприз байгаа аж.