"Physical Asia" шоу нэвтрүүлэг “Netflix”-ээр цацагдсан цагаас эхлэн уг нэвтрүүлэг Монголчуудын ч бус дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Энэхүү нэвтрүүлэгт БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин гэсэн найман улс оролцож манай улс хоёрдугаар байр эзэлж, бахархам амжилт үзүүлсэн билээ.
Нэвтрүүлэг дууссаны дараа бусад орны тамирчдын төлөөлөл манай оронд хүрэлцэн ирсэн байдаг. Тухайлбал, БНСУ-ын багийн чөлөөт бөхийн тамирчин Жан Ин Шил, холимог тулаанч Ким Донхён, кросс-фиттийн тамирчин Амотти, Австралийн баркоурын тамирчин Дом Томассо, хүчний тамирчин Эдди Уильяамс, Филиппиний багийн ахлагч, регбигийн тамирчин Жастин Ковинэ нар Монголд ирж, манай орны соёлтой танилцаж байсан нь мөн л олны анхаарлыг татсан онцгой үйл явдал болсон.
-ХОЛИМОГ ТУЛААНЧ Б.ЭНХ-ОРГИЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИН ЖАН ИН ШИЛ ХОСЫН ТРЕНД БИЧЛЭГ ХИЙЖ "ХАЙР СЭТГЭЛИЙН ХОЛБООТОЙ БОЛСОН" ГЭХ ОЙЛГОЛТЫГ НИЙГЭМД ТӨРҮҮЛЖ БАЙВ-
Харин эдгээрээс БНСУ-ын чөлөөт бөхийн тамирчин Жан Ин Шил болон манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил нарын харилцаа олны анхаарлыг ихэд татсан юм. Тодруулбал, Жан Ин Шил 2025 оны арваннэгдүгээр сарын 25-нд Монгол Улсад ирэх үеэрээ дэлхий дахины хосуудын тренд болоод байсан “Good Goodbye” богино бичлэгийг хийж цахим хуудсандаа байршуулсан. Энэ нь тэднийг “Хайр сэтгэлийн холбоотой болсон” гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байв.
Тус шуугианыг тарьсан бичлэгийг найман сая гаруй хүн үзэж, 378 мянган хүнд таалагджээ.
Мөн тэднийг “Хос болвол төгс тохирно”, “Солонгос бэртэй боллоо” гэх мэт олон хөгжилтэй сэтгэгдлүүдийг үлдээж байсан юм. “Physical Asia”-д хамт оролцсон тамирчид ч гэсэн тэднийг дэмжиж буйгаа илэрхийлээд амжсан байдаг.

Жан Ин Шил Монголд байх хугацаандаа холимог тулаанч Б.Энх-Оргилтой бэлтгэл хийж буй, хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөсөн олон богино бичлэг хийсэн нь хүмүүсийн “үерхэж байна” гэсэн ойлголтыг улам бататгаж байсан юм. Нөгөөтээгүүр, тэднийг олны анхаарал татах маркетинг хийж байна гэх мэдээлэл ч гараад амжсан. Харин Жан Ин Шил нутаг буцсанаар тэднийг холбох яриа намжсан.
Гэтэл холимог тулаанч Б.Энх-Оргил энэ оны гуравдугаар сард /2026.03/ Солонгост очих үеэрээ Жан Ин Шилтэй дахин хамтдаа бэлтгэл хийж буй богино бичлэгүүдийг цахим сүлжээнд байршуулсан нь тэдний харилцааны талаарх яриаг дахин олон нийтийн анхааралд авчирсан юм.
Тиймээс бид олны анхаарлыг татаж, нийгмийн сүлжээнд хариултаа нэхэж буй асуултын араас хөөж үзлээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “тэднийг хайр сэтгэлийн холбоо байхгүй. Найзууд” гэдгийг хэлж байна.
Тухайлбал, “Шандас ММА” клубын менежер “Хүмүүс Монгол Улсын холитог тулаанч Б.Энх-Оргил, БНСУ-ын чөлөөт бөхийн тамирчин Жан Ин Шил хоёрыг олон янзаар холбодог. Хайр сэтгэлийн холбоотой, үерхэж байгаа, зарим нь бүр хүмүүсийн анхаарлыг татах гэж байна, маркетинг хийх гэж байна гээд л цуу яриа их байдаг. Гэхдээ тэд зүгээр л найзууд шүү. Ямар нэгэн хосын холбоо байхгүй. Гуравдугаар сард Б.Энх-Оргил Солонгост очихдоо хамтдаа бэлтгэл хийсэн. Тэр үедээ рийл хийгээд буцаад хүмүүс их холбож байгаа харагдсан” гэдгийг тодотгосон.
-НАЙЗУУД ГЭЖ МЭДЭГДСЭН Ч ЗАРИМ ЭХ СУРВАЛЖУУД "ХОСЫН ХАРИЛЦААТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ" ГЭВ-
Харин албан бус эх сурвалжууд “Монгол Улсын холимог тулаанч Б.Энх-Оргил, БНСУ-ын чөлөөт бөхийн тамирчин Жан Ин Шил нарыг “нууцаар үерхэж байж магадгүй. Энэ нь цаг хугацааны явцад ил болно байх” гэж байв. Мөн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Дээрх хүмүүсийн харилцаа нь хэдийгээр хувь хүний хоорондын харилцаа ч үүний цаана жинхэнэ хайр сэтгэлийн холбоо байхыг ч үгүйсгэхгүй” гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн өөр нэгэн эх сурвалж “Б.Энх-Оргил, Жан Ин Шил нарын цахим сүлжээнд цацаж буй бичлэгүүдийн цаана магадгүй шоуны маркетинг явж байх магадлалтай бөгөөд тэдний энэхүү харилцаатай холбоотой дахин өөр нэгэн олны анхаарлыг татсан шоу нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байж магадгүй гэдгийг хэлсэн юм.
Ямартай ч Монгол, Солонгосын төдийгүй дэлхийн олон улс орны иргэдийн анхаарлын төвд хэднийнэ орсон Б.Энх-Оргил, Жан Ин Шил нарыг харилцаа удахгүй ил болж, хариултаа нэхсэн асуултыг учиг тайлагдаж буй за.
