Хугацаат цэргийн албаа хаангаа мэргэжил эзэмшиж байна

Хугацаат цэргийн албаа хаангаа мэргэжил эзэмшиж байна

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил, ур чадварт сургах зорилтын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын дагуу Дорнод аймгийн Политехник коллежтой хамтран мэргэжлийн сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Тус сургалт нь онол, дадлагыг хослуулсан эрчимжүүлсэн хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд алба хаагчдад тодорхой мэргэжлийн суурь мэдлэг, ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд чиглэж байна. Сургалтын явцад оролцогчид мэргэжлийн багш нарын удирдлага дор практик дадлага хийж, эзэмшсэн мэдлэгээ бататган, цаашид иргэний амьдралд ашиглах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээ нь хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, мэргэжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.