“УИХ-ын дарга нам бус байх“ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна

“УИХ-ын дарга нам бус байх“ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу “УИХ-ын дарга нам бус байх” зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон нэр бүхий 17 гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг төсөл нь парламентын даргын албан тушаалыг намын харьяаллаас ангид байлгах замаар хууль тогтоох байгууллагын хараат бус, төвийг сахисан үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэж санаачлагчид үзэж байна. Хуулийн төслийг энэ сарын 3-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо-ны хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэн бөгөөд ийнхүү нэгдсэн чуулганаар хэлэлцэх шатанд шилжээд байна.

ШУУД ҮЗЭХ: