С.Бямбацогт: УИХ-ын Дэгийн тухай хууль болон Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

С.Бямбацогт: УИХ-ын Дэгийн тухай хууль болон Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нарын санаачлан боловсруулсан "Санхүүгийн хоршооны тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Өмнө нь үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд санал хураалтыг маргааш хүртэл хойшлуулсан юм. Мөн энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт онцлох мэдэгдэл хийжээ.

Тэрбээр "Албан тушаалдаа томилогдсоноос хойш анхны шийдвэрүүдийнхээ хүрээнд парламентад суудалтай таван намтай зөвшилцөн, УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль болон Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын 126 гишүүнд албан бичиг хүргүүлсэн бөгөөд уг өөрчлөлтүүд нь парламентын нэр хүндийг сэргээж, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ" гэсэн юм.

ВИДЕО: