Хугацаат цэргийн амьдрах орчин нөхцөл, ор дэрийг бүрэн шинэчилжээ

Хугацаат цэргийн амьдрах орчин нөхцөл, ор дэрийг бүрэн шинэчилжээ

Зэвсэгт хүчнийхэн хугацаат цэргийн алба хаагчдынхаа цэргийн байр тэр дотроо амрах байр, шүршүүр гээд тэдний эргэн тойрны бүх орчныг бүрэн засварлаж, илүү тохь тухтай болгож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ хүрээнд цэргийн байранд нь бүрэн хэмжээний засвар хийхээс гадна шинэ ор, дэр, хөнжлөөр хангаж, түрүүч, байлдагч бүрд хувийн хэрэгцээний зүйлсээ хийх шүүгээтэй болгохоор болсон юм. Улаан хугацаат цэргийн албаны орчин нөхцөлийг дээшлүүлэх хүрээнд саяхан байр, танхим, амрах өрөөнд бүрэн хэмжээний засвар үйлчилгээг хийж, тэдний эдэлж хэрэглэдэг бүх зүйлийг нь шинэчилжээ. Ингэхдээ шинэ ор, дэр, хөнжил, хувийн шүүгээгээр хангаж, урьд урьдаас илүү тохитой тухтай дулаахан цэлгэр орчныг бүрдүүлсэн байна.