“Улаанбаатар бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

“Улаанбаатар бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцлоо.

СЗХ-ны энэ оны зургаадугаар сарын 21-ний өдрийн албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй буй нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов. Улмаар хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс дараах кодтойгоор эхлүүллээ.

Үүнд:

  • Нэг жилийн хугацаатай жилийн 12 хувийн хүүтэй 1 сая ширхэг өрийн хэрэгсэл-MUB-BD-25/06/25-C0069-12 /SIN 3048/,
  • Хоёр жилийн хугацаатай жилийн 13 хувийн хүүтэй мөн 1 сая ширхэг өрийн хэрэгсэл-MUB-BD-25/06/26-C0068-13 /SIN 3047/,
  • Гурван жилийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй 3 сая ширхэг өрийн хэрэгсэл-MUB-BD-25/06/27-C0067-14 /SIN 3046/ кодтой эхлүүлээд буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.