ВИДЕО: Хөвсгөл аймгаас Монголын Эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдвор илэрлээ

ВИДЕО: Хөвсгөл аймгаас Монголын Эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдвор илэрлээ

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймагт ажиллаа.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт 2026 оны тавдугаар сарын 12–25-ны өдрүүдэд археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судалжээ. Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна.

Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ. Доктор Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцолов. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар судалгааны багийн ажилтай газар дээр нь танилцаж, түүх, соёлын өвийг хамгаалах, цаашдын судалгааны ажлыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ВИДЕО: