Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулан авч, улмаар 18 жилийн турш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.
Ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээ гаргуулжээ. Улмаар сар бүр олгодог хүүхдийн мөнгийг бэлнээр болон арилжааны банкны данс ашиглан авч байсан нь тогтоогдсон. Хэргийг үйлдсэн "Б" гэгч этгээдийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шалгаж байгаа аж.