ШУУРХАЙ: НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Хотын даргад Б.Пүрэвдагвыг 100 хувийн саналаар дэмжлээ

ШУУРХАЙ: НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Хотын даргад Б.Пүрэвдагвыг 100 хувийн саналаар дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар МАН-ын Удирдах зөвлөл болон Нийслэлийн МАН-ын хорооноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлснийг танилцуулан хэлэлцсэн байна. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг дэмжжээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөснөөр уг асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, дараагийн шатанд Ерөнхий сайдад уламжлах юм.