Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ болно

Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ болно

Монголын спортын хутга шидэлтийн холбоо нь 2024 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Тэгвэл тус холбооны зүгээс Монголд анх удаа спортын хутга шидэлтийн УАШТ-ийг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээний бүртгэл өнөөдөр /2026.05.26/ 20.00 цагаас хаагдана. Тэмцээний хувьд есөн төрлөөр явагдах бөгөөд түргэн шидэлт, хэт холын шидэлт, халз тулаан гэх мэт төрлүүдээр спортын хутга шидэлтийн аваргуудаа тодруулах аж.