-Миний хувьд энэ бүхний эхлэл нь “Степ Арена” мөсөн өргөө баригдсантай холбоотой гэж боддог. Монголд ийм хэмжээний спортын ордон байгуулагдсанаар олон улсын тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах боломж нээгдсэн. Үүний дараа “Road to ONE” урьдчилсан шатны тэмцээн Монголд зохион байгуулагдаж, би тэр тэмцээнд оролцон ялалт байгуулснаар ONE Championship-д өрсөлдөх эрхээ авсан.
- “Road to ONE” тэмцээн таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Маш том боломж болсон. Монголын шилдэг залуус өрсөлдсөн тэр тэмцээнээс ялалт байгуулж, 100 мянган ам.долларын гэрээтэйгээр ONE Championship-д тоглох эрх авсан. Энэ бол миний спортын замналын хамгийн чухал алхмуудын нэг байсан.
-"ONE Championship"-д хүрэх зам амар байгаагүй байх?
-Мэдээж амар байгаагүй. Үндсэн тулаанд оролцохоосоо өмнө “Friday Fights” шоунд орж ур чадвараа харуулах шаардлага тавигдсан. Тэр үед “Step Link” болон хамт олонтойгоо ярилцаж, гадаадад очих зардал, байрлах асуудлуудад дэмжлэг авсан. Дараа нь бэлтгэлийн үеэр хүзүүний C2 сэртэн ясандаа гэмтэл авч, хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тэр үед ч Step Link-ийн зүгээс маш их дэмжиж, сар бүр тамирчин хүнд хэрэгтэй зардлуудад тусалж байсан. Үүнд би үнэхээр их талархдаг.
-Та тулааны өмнө Steppe Link-ийн логотой өмсгөл өмсөж гарч ирдэг. Энэ нь онцгой утгатай юу?
-Тийм ээ. Энэ бол хамтын ажиллагаа, итгэлцлийн бэлгэдэл гэж хэлж болно. Нэг сонирхолтой түүх бий. Манай ах Оюутолгойд ажилладаг юм. Нэг удаа сайн үйлсийн хандивын арга хэмжээнд миний гарын үсэгтэй футболкыг дуудлага худалдаанд оруулсан. Тэр футболк өндөр үнээр зарагдаж, олсон мөнгийг нь өвчтэй хүний эмчилгээний зардалд хандивласан. Тэр мөч надад спорт зөвхөн ялалт биш, бусдад сайн зүйл түгээх боломж гэдгийг мэдрүүлсэн.
-“Степ Арена”-тай холбоотой таны хувьд хамгийн дурсамжтай мөч юу вэ?
-“Road to ONE”-ийн финал яг энэ ордонд болсон. Би энд ялалт байгуулж, дэлхийн тавцанд гарах эрхээ авсан. Заримдаа ганцаараа уул руу гүйж, эсвэл бодолд автах үедээ “Степ Арена”-гийн зогсоол дээр ирээд ордныг хараад зогсдог. “Хэрвээ энэ ордон баригдаагүй байсан бол би өнөөдрийн энэ амжилтад хүрэх байсан болов уу?” гэж боддог юм. Энэ ордон баригдсан, энд олон улсын тэмцээнүүд зохион байгуулагдсан нь миний мөрөөдөлд хүрэх боломжийг нээсэн.
-Та Монголын спортын хөгжилд хийгдэж буй хөрөнгө оруулалтыг хэрхэн хардаг вэ?
-Маш том дэмжлэг гэж боддог. Ялангуяа тулааны спортын зориулалтын заал байгуулах, спортын орчин бүрдүүлэх нь зөвхөн нэг тамирчны амжилт биш, ирээдүйн олон хүүхэд залуусын мөрөөдөлд хөрөнгө оруулж байгаа хэрэг. “Степ Арена” бол өнөөдөр Монголын цорын ганц том мөсөн өргөө. Энэ ордон олон хүүхдэд өвлийн спорт, мөсөн спорттой танилцах боломж олгож байна. Мөн олон улсын чанартай спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах нөхцөл бүрдүүлсэн. Монголын спортын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бүх байгууллага, хамт олон, дэмжигчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Ирээдүйд энэ ордноос, энэ дэмжлэгээс урам авсан олон шинэ аварга төрнө гэдэгт итгэдэг. Бүх тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.