Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн ажилладаг гэх Хятадын хүрээлэн "Шинэ тойрог автозам" төслийн 16.9 тэрбумын тендерт гэрээлж, удахгүй тэд гэрлэлтээ батлуулсан талаарх баримт мэдээллийг бид өмнө нь дэлгэсэн билээ. Тус мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг АТГ-аас дээрх асуудал зэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байна. Тиймээс ч Б.Анхтуяагаас тайлбар мэдүүлэг авах ажиллагаа хийх гэтэл тэрбээр мөрдөгчийн дуудсан цагт ирээгүй байна. Тиймээс прокуророос түүнд удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч Б.Анхтуяа нь ирээгүй аж. Улмаар нөхцөл байдлыг тодруулахад тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хилээр гарч явсан нөхцөл байдал тогтоогджээ.