ХУУР Music Festival x “Улаанбаатар марафон–2026”: Хотын хэмнэлийг хөгжмөөр хөглөсөн өдөр

ХУУР Music Festival x “Улаанбаатар марафон–2026”: Хотын хэмнэлийг хөгжмөөр хөглөсөн өдөр

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хамгийн өргөн хүрээг хамарсан спортын арга хэмжээ болох “Улаанбаатар марафон – 2026” олон улсын гүйлт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн марафонд түүхэн дэх хамгийн олон буюу 46 мянга гаруй тамирчин, гүйгч, сонирхогчид оролцож, Улаанбаатар хотыг эрч хүч, инээд хөөр, эерэг уур амьсгалаар дүүргэсэн онцлогтой байв.

Тус арга хэмжээний үеэр энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй ХУУР Music Festival (XMF) наадмын хамт олон УДЭТ-ын урд талбайд тусгай тайз засаж, марафонд оролцогчид болон хүрэлцэн ирсэн залуус, үзэгчдэд зориулсан хөгжмийн хөтөлбөрийг бүтэн өдрийн турш толилууллаа.

Тайзнаа фестивалийн уран бүтээлчид болох Tuul, Choking Neck, Trishna, Gr8khan, The Tourists, Giin, DJ Gori, Vatame, Meteora зэрэг XMF-ийн уран бүтээлчид ээлжлэн оролцож, амьд хөгжим болон электроник хэмнэлийг нэгтгэсэн эрч хүчтэй тоглолтуудаар үзэгчдийн халуун алга ташилтыг хүртэв. Ийнхүү ХУУР Music Festival спорт, хөгжмийн соёлыг нэгэн дор нэгтгэн, марафоны уур амьсгалд шинэ өнгө нэмсэн нь олон хүний талархлыг хүлээсэн онцлох мөчүүдийн нэг байлаа. Мөн арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн залуус дундаас уралдаан явуулан 7 азтаныг шалгаруулж, XMF фестивалийн 2 өдрийн тасалбарыг гардууллаа.

Зуныг нээх хамгийн том хөгжмийн наадам болоход ердөө нэг сарын хугацаа үлдлээ. ХУУР Music Festival 2026 нь 10 жилийн ойгоо угтан 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын Монгол Шилтгээнд хоёр өдрийн турш зохион байгуулагдана. Энэ жилийн наадамд гадаадын 16 хамтлаг, уран бүтээлч, дотоодын 98 уран бүтээлч нэгдэж, нийт 114 уран бүтээлч 5 өөр өнгө төрх бүхий тайзнаа нэгдэж, ХУУР Music Festival-ийн 10 жилийн түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүн, хамгийн өргөн цар хүрээтэй наадмыг бүтээхээр байна.

Тасалбарыг хөнгөлөлттэй үнээр урьдчилан худалдан авах боломж нээлттэй байгаа бөгөөд SONO зээлийн аппликэйшн ашиглан тасалбараа 10 хуваан төлөх боломжтой. Түүнчлэн “МОТ2026” урамшууллын кодыг ашиглан 20 хувийн хөнгөлөлттэй үнээр тасалбараа худалдан авах боломжтой байна.

Тасалбар авах холбоос

Сошиал хаяг: https://www.facebook.com/xmfmongolia
Вебсайт: Xyypmusicfestival.com