Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Хотын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ.
Үүний дараа НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна. Хуралдааны төгсгөлд төлөөлөгчид санал хураалт явуулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд Б.Пүрэвдагвын нэрийг Ерөнхий сайдад уламжлах юм. Хуулийн дагуу Ерөнхий сайд хотын даргыг бүрэн эрхийн хүрээнд томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд эхний удаа Ерөнхий сайд татгалзах эрхтэй юм.
ШУУД ҮЗЭХ: