Улаанцутгалангийн хүрхрээ тасраад 10 гаруй хоножээ

Улаанцутгалангийн хүрхрээ тасраад 10 гаруй хоножээ

Улаан цутгалан орчмын ус тасарч, сүүлийн 10 орчим хоног урсацгүй болсон талаар З.Батбаяр цахим хуудсаараа мэдээлжээ.

Тэрбээр “Хаврын гачиг урсацын үед гол тасрах үзэгдэл ховор боловч ажиглагддаг. Гэвч энэ жил зуны эхэн сар гараад байхад энд тэндгүй голууд тасарч, шургаж байгаа нь арай л оройтсон мэт санагдаж байна” хэмээн онцолжээ. Мөн хэд хоногийн өмнө Орхон гол тасарсан талаар мэдээлэл гарч байсан бол дараагийнх нь Улаан цутгалан болж байгааг дурджээ. Тэрээр цаашид Онги гол хүртэл урсацгүй болох эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, усны зүй бус ашиглалт, хуурайшилт зэрэг олон хүчин зүйл энэ нөхцөл байдалд нөлөөлж байгаа бөгөөд шалтгааныг яаралтай тодорхойлж, оройтоогүй байгаа дээр нь арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ.