Туулын хурдны зам барихын тулд бургасыг нь "хядсан" 2 км зурваст 1100 мод тарьжээ

Туулын хурдны зам барихын тулд бургасыг нь "хядсан" 2 км зурваст 1100 мод тарьжээ

Туулын хурдын зам төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, ойр орчмын бургас, улиасыг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан.

Гэсэн ч тус шийдвэр өөрчлөгдөж, 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядах"-аар төлөвлөж, ажлыг эхлүүлсэн байдаг. Тэгвэл тус бургасыг хядсан Мишээл экспо орчмын 2 км зурвасд 1100 модыг иргэд тарьжээ.