Улсын төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр баригдсан "Урт цагааны авто зогсоол" борооны усанд автсан байж болзошгүй байна

Улсын төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр баригдсан "Урт цагааны авто зогсоол" борооны усанд автсан байж болзошгүй байна

Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн барилгыг нурааж түүний оронд улсын төсвөөс 44.1 тэрбум төгрөг зарцуулан цэцэрлэгт хүрээлэн болон 109 автомашины зогсоолыг барьж, өнгөрөгч оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан байдаг.

Тэгвэл уг автомашины зогсоол ашиглалтад ороод жил ч болоогүй хэр нь өнгөрөгч Баасан гараг /2026.05.08/-т орсон борооны усанд автсан байж болзошгүй байна. Нийслэлийн төв хэсэгт байрлах газар доорх байгууламжийн хувьд хөрсний болон борооны усны хамгаалалт хамгийн чухалд тооцогддог. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ийм төрлийн байгууламжид ус тусгаарлалт, дренажийн системийг өндөр түвшинд шийдвэрлэх шаардлагатай байдаг талаар онцолдог аж.