ВИДЕО: Бага насны хүүхэд бусдын автомашиныг эвдэж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэв

ВИДЕО: Бага насны хүүхэд бусдын автомашиныг эвдэж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэв

Бага насны хүүхэд зохих хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж бусдын өмч хөрөнгөд хүндэтгэлгүй хандах, санаатайгаар эвдэж сүйтгэх зэрэг зөрчил багагүй ажиглагддаг. Тэгвэл саяхан нэгэн иргэн "бага насны хүүхэд бусдын өмч хөрөнгөд санаатай халдаж байж болзошгүй бичлэг"-ийг нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

ВИДЕО: 

Уг бичлэгт  нэг хүүхэд зогсоолд байрлуулсан автомашины улсын дугаарыг салгаж авч буй, мөн өөр нэг автомашины хажуу толийг уг салгаж авсан дугаараараа цохиж, эвдэж байгаа үйлдэл харагдах ажээ. Иймд  эцэг эхчүүд та бүхэн, бага насны хүүхдэдээ бусдын өмч хөрөнгийг хүндэтгэх, зөв дадал хэвшил суулгах болон хууль, эрх зүйн суурь ойлголтыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай байгаа юм.