УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.05.11/ хуралдаанаараа татварын багц хуулийн төсөл болон боловсролын салбарын мэдээллийг сонсож байна.
Тодруулбал, Боловсролын яамнаас боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийн танилцуулга, мэдээллийг сонслоо. Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Мөн Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээлэл сонсоно. Сангийн сайд З.Мэндсайхан салбарын мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулах аж.