ВИДЕО: Канадын Суррей хотод хурдтай явсан мотоцикл автомашин мөргөж, гэрлийн шон дээр өлгөгджээ

ВИДЕО: Канадын Суррей хотод хурдтай явсан мотоцикл автомашин мөргөж, гэрлийн шон дээр өлгөгджээ

Канадын Суррей хотын Скотт роуд орчимд автомашин болон мотоцикл мөргөлдсөн ноцтой осол гарч, уг явдал CCTV болон иргэдийн дүрс бичлэгт үлдэн олон нийтийн сүлжээнд тархжээ. 

ВИДЕО:

Дүрс бичлэгнээс үзэхэд уулзвар дээр эргэж байсан автомашиныг хурдтай явсан мотоцикл ирж мөргөсөн бөгөөд тэр даруй мотоцикл дээш шидэгдэн гэрлэн дохионы шонд өлгөгдсөн байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар мотоциклийн жолооч хүнд гэмтэл авсан ч амь насанд нь аюул учраагүй бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин автомашины жолооч гэмтээгүй байгаа аж. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.