Өмнөговийн өндөр хүчдэлийн шугамд "шувуу үргээгч" суурилуулаагүй нь олон тооны шувуу эндэх шалтгаан болж байна гэв

Өмнөговийн өндөр хүчдэлийн шугамд "шувуу үргээгч" суурилуулаагүй нь олон тооны шувуу эндэх шалтгаан болж байна гэв

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сум чиглэлийн авто зам дагуу байрлах улсын мэдлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд “шувуу үргээгч” төхөөрөмж суурилуулаагүй талаар иргэд цахим орчинд мэдээлжээ.

Тус цахилгаан дамжуулах шугамыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барьсан аж. Шувуу үргээгчгүйгээс үүдэн ногтруу, тас зэрэг олон тооны шувуу цахилгаанд цохиулж эндэж байгаа талаар мэдээлсэн байна. Мөн төслийн хэрэгжилтийн үеэр төлөвлөсөн трассын дагуу шувууны урьдчилсан судалгаа хийж, шугамын зарим тулгуур баганын аянга газардуулах зориулалттай дээд нарийн утсанд шувуу үргээгч суурилуулах зөвлөмж гаргаж байсан тухай иргэд онцолжээ.