Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 10-р ангийн таван сурагч гудамд ухаан алдсан охинд анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Энэ тухай ухаан алдсан охины эмээ нь өөрийн цахим хуудаснаа "Зээ охин ухаан алдлаа гэсэн дуудлага ирж, яаран гартал түргэн ирж үзээд явж байгаатай таарлаа. СБД-ийн 31 дүгээр сургуулийн хүүхдүүд ээлжлэн үүрч, зарим нь тэвэрч гүйсээр өрхийн эмч, түргэн дуудаж үзүүлэн, анхан шатны туслалцаа үзүүлж, охиныг минь аюулгүй болгожээ. Сайхан сэтгэлт хүүхдүүддээ гялайлаа" хэмээн бичсэн юм.
Тухайн хүүхдүүдийг А.Баясгалан, Г.Тогтох, Т.Ариундалай, Н.Чингүүн, Б.Амарболд гэдэг байна. Дээрх үйл явдал /2026.05.4/-нд буюу өнгөрсөн даваа гарагт болжээ. Тус ухаан алдсан охин дээрх хүүхдүүдийн ангийн найз бөгөөд хичээлээ тараад хамт хоол идэхээр явж байгаад зүрх нь гэнэт өвджээ. Улмаар ангийн хөвгүүд нь ойролцоох өрхийн эмнэлэг рүү үүрч хүргэсэн аж.