Шадар сайд Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр "Мах үнэтэй байна гэвэл тахианы мах идэх сонголт бий. Хямд мах идэж, хямдхан цахилгаан хэрэглэе гэж ярихаа одоо болих хэрэгтэй" гэсэн нь олон нийтээс шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тус тайлбарт "Иргэдэдээ хямд цахилгаан нийлүүлнэ гээд төр үнийг хатуу барьж, эрчим хүчний салбараа татаж унагасан нь бидний алдаа. Саяхан хямд гурил иднэ гээд газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбараа унагах шахсан. Өнөөдөр хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу. Харин нөөцийн махыг хүртээмжтэй түгээх, орлох бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь зөв бодлого" гэжээ.