Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, кодчиллын “DRONECON-2026” тэмцээнд 700 гаруй тамирчин оролцжээ

Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, кодчиллын “DRONECON-2026” тэмцээнд 700 гаруй тамирчин оролцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, кодчиллын “DRONECON-2026” Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 7-51 насны давхардсан тоогоор нийт 750 тамирчин оролцжээ. “DRONECON-2026” тэмцээн нь хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, инженерчлэл, кодчилол, инновацын сэтгэлгээг хөгжүүлэх, дроныг аюулгүй, хариуцлагатай ашиглах мэдлэгийг түгээхэд чиглэсэн үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.