Цахилгаан дугуй, скүүтрийн дэлгүүрийн эд зүйл шатаж байсныг унтраажээ

Цахилгаан дугуй, скүүтрийн дэлгүүрийн эд зүйл шатаж байсныг унтраажээ

Өнгөрсөн хоногт нийслэл болон орон нутагт гал түймрийн гурван дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд гал гарсан тухай дуудлага мөн өдрийн 01:17 цагт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн эзэмшлийн 10х6 метрийн хэмжээтэй цахилгаан дугуй, скүүтэр худалдааны дэлгүүрт эд зүйл шатаж байсныг унтраажээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багт байрлах зоогийн газрын гадна фасад шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 10-ны өдрийн 20:04 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн З-ийн эзэмшлийн 10х8 метрийн хэмжээтэй объектын зүүн хойд хэсгийн гадна фасад шатаж байсныг унтраасан байна. 

Мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 11-ний өдрийн 00:59 цагт ирсэн байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 9х7 метрийн хэмжээтэй байшин эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг унтраажээ.